• UNICUS Санхүүгийн онлайн смарт систем
    Хэрэглэгчидтэйгээ хамтран "ҮНЭ ЦЭНЭ"-ийг бүтээнэ
    Image 2
    Image 3
    Image 4
    Image 5
    Image 6
    Image 7
    Image 8
    Image 9
    Image 10
  • Олон салбар байгууллага НЭГ СИСТЕМ
    Нэг үйлдэл - салбар компаниудын нэгдсэн тайлан
    Image 2
    Image 3
    Image 4
    Image 5
    Image 5
    Image 9
    Image 10

Хаана ч, хэзээ ч ашиглаж болно

Газарзүйн байршил хамаарахгүй интернэттэй газар бүхнээс (онлайн горимд) програмдаа орж ажиллах боломжтой

Ухаалаг
систем

Гүйлгээний утгыг мэдрэнэ
Дансны төрлийг танина
Туслах бүртгэлүүд автоматаар хөтлөгдөнө

Санхүүгийн бүртгэл ба компанийн менежмент

Анх удаа санхүүгийн бүртгэлийг компанийн менежментэд хэрэглэдэг Японы туршлагыг програмдаа нэвтрүүлсэн

Найдвартай ажиллагаа

Хэрэглэгчдийн ялгаатай эрх, Серверийн найдвартай ажиллагаа, мэдээллийн нууцлал (шифэрлэлт)

Системийн хэрэглэгчид

Бид 2011 онд Юникус програмыг боловсруулж зах зээлд гаргаснаас хойш 2013 оны 10 сарын байдлаар 60 гаруй байгууллагуудад нэвтрүүлээд байна.

Дүнжингарав ХХК

Худалдаа, үйлчилгээний том цогцолбор төв

Ашигт малтмалын газар

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Ус Сувгийн Удирдах Газар

20 салбар

ЭРДЭНЭТ-БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ

Төрийн өмчит хувьцаат компани
Булган, Архангай, Өвөрхангай, Хархорин

Ворлд Нэт Групп

МДТОФ ХХК
Монголиан Юниверсаль Дриллинг ХХК
Дархан Хүч Комплекс
МД Прожект

Үндэсний Дата Төв УТҮГ

Төрийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож,
цахим засаглалыг хэрэгжүүлэх бааз суурь болох

Монголиан Юниверсаль Дриллинг ХХК

M.U.D ХХК УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТ

МД Прожект

Уyл уурхайн салбарт Монголын хөгжил төслийг хэрэгжүүлэгч

Дархан Хүч Комплекс

Супермаркет, Ази европ ресторан, Караоке паб, Халуун тогоо

Монголын Залуучууд Солилцооны Үндэсний Агентлаг

Ази, Европ ба Америкт сурах, ажиллах

Очир төв холдинг ХХК

Иргэний болон үйлдвэрийн барилга угсралт,
эрчим хүчний барилга угсралт,
авто замын барилга угсралт засвар

МДТОФ ХХК

Барилгын архитектур, зураг төсөл
Гадна тохижилт, ландшафтр
Интерьер, экстерьер
Барилга угсралт, Засал чимэглэл
Гадаад дотоод худалдаа, зуучлал

Харилцагчийн сэтгэгдэл

  • Нягтлан бодох бүртгэлийн Юникус онлайн системийг манай байгууллага 2010 оноос хойш төв болон хөдөө орон нутгийн бүх салбартаа ашиглаж байгаа билээ. Энэ систем нь ашиглахад энгийн хялбар, бид Юникус системийг ашигласнаар тайлан гаргах, нэгтгэхтэй холбоотой цаг хугацаа, зардлыг 80% хэмэж чадсан.

    Гаалийн Ерөнхий газар, Ерөнхий нябо Г.Бат-Эрдэнэ
  • Нягтлан бодох бүртгэлийн Юникус онлайн системийг манай байгууллага 2011 оноос хойш төв болон хөдөө орон нутгийн бүх салбартаа ашиглаж байгаа билээ. Энэ систем нь ашиглахад хялбар, манай монголын нөхцөл тохирсон систем гэж үзэж байна. Бид Юникус систем ашигласнаар тайлан гаргах, нэгтгэхтэй холбоотой цаг хугацаа, зардлыг 80% хэмэж чадсан.

    Гаалийн Ерөнхий газар, Ерөнхий нябо Г.Бат-Эрдэнэ

Санхүүгийн системийн модулиуд

Ерөнхий журнал

Мөнгөн хөрөнгийн бүртгэл Гүйлгээ жагсаалт Гүйлгээ оруулах, засах, устгах Гүйлгээний хайлт, шүүлт Гүйлгээний төрлөөр хэвлэх, эксел файл руу гаргах

Туслах бүртгэл

Үндсэн хөрөнгийн бүртгэл Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох Бараа материалын бүртгэл Өглөг авлагын бүртгэл Цалингийн бүртгэл

Тайлан

Гүйлгээ баланс Ерөнхий дэвтэр Санхүүгийн байдлын тайлан Орлогын дэлгэрэнгүй тайлан Өмчийн өөрчлөлтийн тайлан Мөнгөн гүйлгээний тайлан Санхүүгийн тайлангийн тодруулга Зардлын тайлан/ нэгтгэл

Тохиргоо

Харилцагчийн бүртгэл Дансны төлөвлөгөө Дансны эхний үлдэгдэл Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл Бараа материалын эхний үлдэгдэл Санхүүгийн тайлангийн тохиргоо

Холбоо барих

  • Хаяг: УБ хот, БГД, 5-р хороо,“Ординат” ХХК –ийн байр.
  • Харилцах утас: 11686131, 99112171
  • Э-Шуудан info@unicus.mn

Саналт хүсэлт илгээх

Хаана ч, хэзээ ч ашиглаж болно

Энэ технологийг онлайн (online,on-line), вэбд суурилсан (web based), вэб апликэшн (web application), үүлэн тооцоолол (cloud technology), Software as a Service (SaaS) гэх мэт янз бүрээр нэрлэдэг.

Санхүүгийн вэб програм нь уламжлалт дотоод сүлжээний програмтай харьцуулахад дараах хэд хэдэн давуу талуудтай. Үүнд:

• Газарзүйн байршил хамаарахгүй интернэттэй газар бүхнээс (онлайн горимд) програмдаа орж ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл интернет холбогдсон дурын компьютерээс нягтлан бодогчид бүртгэлээ хөтлөх боломжтой.

• Компьютер форматалсан үед програм дахин суулгах шаардлагагүй. Санхүүгийн програм суулгасан компьютерээ хүссэн үедээ форматлуулж чаддаггүй байдал үгүй болно. Мэдээллийн бааз нь хэрэглэгчийн компьютер дээр биш тусгай сервер дээр байрлах тул хэрэглэгч хүссэн үедээ өөрийн компьютерээ форматлаж болно.

• Програм дээр ямар нэг гэмтэл гарах, засвар хийлгэх, програмын өөрчлөлт болон шинэ хувилбарыг суулгах гэх мэт тохиолдлуудад компьютерээ зөөж явах шаардлагагүй болно. Програм дээр ямар нэг асуудал үүссэн үед манай үйлчилгээний албанд хандсанаар, хэрэглэгчийн асуудлыг зайнаас маш түргэн шуурхай шийдвэрлэж өгнө. Мөн програмын өөрчлөлт, шинэ хувилбарыг суулгах ажиллагаа програмын бааз байрлаж буй сервер компьютер дээр шууд хийгдэх учир хэрэглэгчийн компьютерийг зөөвөрлөх шаардлагагүй болох юм.

• Хөдөө орон нутагт байрладаг байгууллагуудын хувьд санхүүгийн програм суулгахын тулд заавал Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй болно. Програмын төлбөрөө төлснөөр бид вэб хаяг болон нэвтрэх нууц үгийг хэрэглэгчид өгнө. Үүгээр програмд нэвтрэн орж, бидний бэлтгэсэн сургалтын материалыг ашиглан програмаа бие даан сурах бүрэн боломжтой. Шаардлагатай үед утсаар эсвэл мессенжерээр үйлчилгээний албатай холбогдож заавар зөвлөгөө авч болно.

• Компьютерээ хулгайд алдах, цахилгаан тасалдах, хард диск гэмтэх, вирустэх зэрэг шалтгаанаас программд оруулсан мэдээлэл гэмтэх буюу устах эрсдэл үгүй болно. Сүүлийн 15 жилийн хугацаанд програм хэрэглэгчдийн 10% нь дээрх эрсдэлээс болж олон жилийн мэдээллийн баазаа алдсан гэсэн статистик судалгаа байдаг. Тэгвэл Юникус програмын мэдээллийн бааз нь тусгай зориулалтын сервер компьютер дээр байрлаж, олон давхар хамгаалалтан доор байхаас гадна долоо хоног тутам мэдээллийн баазыг автоматаар архивлаж байдаг юм.

Санхүүгийн програм

Ухаалаг систем

Байнга давтагдан гардаг ажил гүйлгээнүүдийн бүртгэл автоматаар хийгдэх ба тухайн төрлийн ажил гүйлгээг бүртгэх бүрд гарнаас шивэх шаардлагагүй болно. Энэ нь нягтлан бодогчдын цагийг хэмнэх их ач холбогдолтой болсон юм. Үүнтэй холбоотой дараах хэд хэдэн автомат тохиргоог програмд хийж өгсөн. Үүнд:

Гүйлгээний утгыг мэдрэнэ.Байгууллагын санхүүгийн бүртгэлд сар бүр давтагдах шинжтэй ажил гүйлгээ нийт ажил гүйлгээний 70% - 90% -ийг эзэлж байдаг байна. Тийм давтагдах шинжтэй ажил гүйлгээг програмд анх бүртгэхдээ түүний агуулгаас хамаарч, тухайн ажил гүйлгээнд хамаатай харилцагчийн нэр код, нягтлан бодох бүртгэлийн дансны харьцаа, мөнгөн гүйлгээний тайланд тайлагнагдах мөрийн дугаар гэх мэт үзүүлэлтүүдийг оруулж хадгалдаг ба дараагийн удаад тухайн төрлийн ажил гүйлгээг бүртгэхэд дээрх үзүүлэлтүүд автоматаар гарч ирэх болно. Ингэснээр бүртгэлийн ажилтнуудын цаг зав, хүч хөдөлмөрийг хэмнэхээс гадна санамсаргүй алдаа гаргах магадлал бараг үгүй болж байгаа юм.

Дансны төрлийг танина.Ажил гүйлгээг журнал цонхонд бүртгэхэд, аль дансанд бүртгэл хийж байгаагаас хамаарч зөвхөн тухайн дансанд хамааралтай мэдээллийг оруулах нүднүүд л дэлгэц дээр гарч ирнэ. Өөрөөр хэлбэл нягтлан бодогчдын бүртгэл хөтлөх явцад шаардлагагүй олон тооны нүдийг бөглөж, цаг заваа үрэх хүндрэлгүй болж байгаа юм.

Туслах бүртгэлүүд автоматаар хөтлөгдөнө.Журналд ажил гүйлгээг бүртгэснээр Харилцагчдын авлага, өр төлбөрийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэл, Бараа материалын нэр төрлийн хөдлөл өөрчлөлтийн тайлан, Үндсэн хөрөнгийн нэр төрлийн дэлгэрэнгүй бүртгэл гэх мэт туслах бүртгэлүүд автоматаар хөтлөгдөнө.

Санхүүгийн програм

Санхүүгийн бүртгэл ба компанийн менежмент

Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагналыг Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартад нийцүүлэх үйл ажиллагаа өрнөсөөр 20 гаруй жил өнгөрлөө.

Санхүүгийн програмаа зөвхөн нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэх явдлаар бид хязгаарлаагүй бөгөөд дотоод хяналтын болоод удирдлагын мэдээллийн системийн үүрэг ролийг давхар гүйцэтгэх чиг хандлагаар боловсруулсан болно. Бид Монголын програм хангамжийн компаниудаас анх удаа санхүүгийн бүртгэлийг компанийн менежментэд хэрэглэдэг Японы туршлагыг програмдаа нэвтрүүлсэн.

Өнөөдөр дэлхий даяараа Япон улсын өндөр хурдацтай хөгжлийг судалж байгаа билээ. Мэдээж энэ хөгжилд ганц хүчин зүйл биш, нилээн хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг нь тодорхой юм. Түүний дунд санхүүгийн мэдээллийг компанийн Менежментэд оновчтой ашигладаг нь чухал нөлөөтэй болохыг судлаачид тэмдэглэсээр ирсэн байдаг.

Бид програмдаа Японы компаниудын менежерүүдийн ашигладаг “Санхүүгийн мэдээлэл” –ийг боловсруулж авах функцийг хийж өгсөн нь Монголын санхүүгийн програмын зах зээлд цоо шинэ шийдэл болж чадсан.

Санхүүгийн програм

Арвин туршлага шингэсэн

Ординат ХХК нь 1996 оны 3 сарын 6-нд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл санхүүгийн програм боловсруулж нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар байна. Өнгөрсөн хугацаанд бид санхүүгийн програмыг дөрвөн удаа шинэчлэн боловсруулсан ба шинэ хувилбар бүрээ шинэлэг технологи, шинэ санаагаар баяжуулсаар байсан юм. Мөн олон улсад ашиглагддаг ижил төстэй програмуудын давуу талуудыг тусгаж ирлээ. Хамгийн сүүлчийн хувилбар болох Юникус вэб програмаа бид банкны вэб програмчлалаар мэргэшсэн НьюРадианс ХХК-тай хамтран боловсруулсан юм. Энэхүү програмаа боловсруулахдаа интернэтийн орчны програмчлалын хамгийн сүүлийн үеийн ололтыг амжилттай ашиглалаа.

Бид санхүүгийн Юникус програмыг боловсруулж эхлэхдээ энэхүү програмыг зөвхөн санхүүгийн програмаар хязгаарлахгүй байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэрэглэгдэх бусад програмуудаар өргөжүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн юм. Байгууллагуудад нийтлэг ашиглагдах доорх програмуудыг Юникус програмын бүтцэд оруулахаар төлөвлөж боловсруулсан болно. Үүнд:

Санхүүгийн програм

Найдвартай ажиллагаа

• Мэдээллийн нууцлал өндөр. Програм дээр ажиллах хэрэглэгчдийн эрхийг тус тусад нь нарийвчлан тодорхойлж өгдөг ба сервер болон хэрэглэгчдийн хооронд дамжиж буй бүх мэдээллийг шифрлэдэг тул замаас нь задалж унших боломжгүй.

• Серверийн ажиллагаа. 24 цагийн турш, температурын автомат тохируулагатай, тог цахилгааны нөөц эх үүсвэртэй, өндөр хурдны интернэттэй дата төвд байрласан, орчин үеийн хүчин чадал бүхий серверээр үйлчилгээ үзүүлж байна.

• Мэдээллийн аюулгүй байдал. Сервер дээрх кодлогдсон мэдээллийг газар зүйн өөр байршилд тогтсон хугацаанд нөөцлөн хадгална.

Санхүүгийн програм

Хэрэглэгчидтэйгээ хамтран үнэ цэнэ –ийг бүтээнэ

Програм зохиогчид л зөвхөн ухаантай нь биш билээ. Ямар ч програмын хөгжилд тэдгээр програмыг хэрэглэгчдийн гаргасан шинэлэг, чухал санаанууд үнэтэй хувь нэмрийг оруулж байдаг юм.

Програмын компаниуд хэрэглэгчдийнхээ гаргасан үнэтэй санааг авч, програмдаа тусган, програмаа хөгжүүлдэг хэдий ч түүнийгээ нийтэд илэрхийлж, сурталчилдаггүй тал байдаг.

Манай компани Монголын програмын компаниудаас анх удаа шинэ чухал санаа гаргагч хувь хүн, байгууллагуудыг “Санхүүгийн Юникус програмыг хамтран хөгжүүлэгч” –ээр бүртгэж, гэрчилгээ олгон баталгаажуулж, урамшуулал олгох тогтолцоог нэвтрүүлээд байна. Ингэснээр “Оюуны өмчийг дээдлэгч” компани болох зорилгодоо нэг томоохон алхмыг хийж байгаа юм.

Санхүүгийн програм

Нэг цонх –ны зарчим

Төрийн байгууллагуудад нэвтрүүлж буй “Нэг цонхны үйлчилгээ”-ээс санаа авч нэг цонхоор анхан шатны бүх бүртгэлээ оруулдаг болсон нь мөнгөн хөрөнгийн журнал, бараа материалын журнал, үндсэн хөрөнгийн журнал, борлуулалтын журнал гэх мэт олон төрлийн журнал руу орж бүртгэл хөтөлдөг уламжлалт системээс давуу болж чадсан.

Юникус програм нь Журнал, Туслах бүртгэл, Санхүүгийн тайлан, Тохиргоо гэсэн дөрвөн үндсэн цэстэй бөгөөд Журнал цонхонд мөнгөн хөрөнгийн, бараа материалын, үндсэн хөрөнгийн гэх мэт бүх төрлийн ажил гүйлгээг бүртгэх юм.

Санхүүгийн програм

Юникус санхүүгийн систем

Арвин туршлага шингэсэн

Санхүүгийн бүртгэл ба компанийн менежмент

Хаана ч, хэзээ ч ашиглаж болно

Нэг цонх –ны зарчим

Ухаалаг програм

Хэрэглэгчидтэйгээ хамтран үнэ цэнэ –ийг бүтээнэ

Олон салбартай байгууллагын санхүүгийн нэгтгэл

Жижиглэнгийн худалдааны ПОС-ын програм

Жижиглэнгийн худалдаа явуулдаг байгууллагуудын хувьд алслагдсан борлуулалтын цэгүүд дээр хийгдэж байгаа борлуулалтын өдөр бүрийн мэдээ, барааны үлдэгдэл зэргийг цаг тухай бүр мэдэх боломж хомс байдаг. Мөн тухайн цэгүүд дээр зарагдаж байгаа бараануудын үнийг өөрчлөх, хөнгөлөлт, урамшуулал, хямдрал зарлах явцыг зайнаас удирдахад хүндрэлтэй байдаг. Дээрх бүх бэрхшээлүүдийг шийдэх зорилгоор интернэтийн орчинд ажилдаг ПОС-ын програмыг боловсруулж зах зээлд нийлүүлсэн нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан бүтээл болж чадсан юм.

Байгууллагын цаг бүртгэлийн систем

Цаг бүртгэлийн систем нь цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлсэн мэдээллийг татан авч боловсруулалт хийн санхүүгийн програмын цалингийн журнал уруу ажилтануудын ажилсан өдөр цагийн мэдээллийг автоматаар оруулах зориулалттай цогц систем юм. Энэхүү систем доорх гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд:

1. Цаг бүртгэлийн төхөөрөмж Энэ төхөөрөмж нь ажилтаны хурууны хээгээр эсвэл картаар ирсэн ба явсан цагийг бүртгэж өөрийн санах ойдоо хадгалдаг. Төхөөрөмжийг ашиглаж эхэлхээс өмнө байгууллага өөрийн нийт ажилтануудынхаа хурууны хээг таниулж кодлон бүртгүүлсэн байна.

2. Цаг бүртгэл хариуцсан ажилтаны компьютер дээр ажиллах HRMS_Attendance_Uploader програм Энэ програм нь цаг бүртгэлийн төхөөрөмжид хадгалагдан байгаа ажиллагсадын ирсэн явсан цагийн мэдээллийг эхлээд тухайн компьютер дээр байрлах мэдээллийн баазд татан авчраад дараа нь төв сервер дээр байрлах Цаг бүртгэлийн програм уруу дамжуулах зориулалттай програм юм.

3. Цаг бүртгэлийн програм Энэ нь цаг бүртгэлийн системийн боловсруулалт хийж тайлан бэлтгэдэг үндсэн програм юм. Энэ програм төв сервер дээр санхүүгийн програмтай хамт ажилдаг. Энэ програм нь цаг бүртгэлийн төхөөрөмжөөс ирсэн мэдээллийг боловсруулж тайлан бэлтгэн цалингийн журнал уруу ажиллагсадын ажилсан өдөр, цаг, илүү цаг г.м. мэдээллийг дамжуулах зориулалттай юм.

Цаг бүртгэлийн програмыг ашигласнаар

Танай байгууллагын ажилчдын ажилласан, хоцорсон, тасалсан зэрэг бүхий л цагийн мэдээлэлийг дэлгэрэнгүй тайлан байдлаар гаргаж, цалин бодох арга ажиллагааг 95% хөнгөвчлөх болно.

Үйлдвэрлэлийн өртөг зардлын програм

Нягтлан бодох бүртгэл дотроо санхүүгийн бүртгэл, өртөг зардлын бүртгэл гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Гэхдээ энэ хоёр нь хоорондоо нягт уялдаатай юм. Өөрөөр хэлбэл зардлын бүртгэлийн бүх мэдээлэл санхүүгийн бүртгэлээс ирдэг бол, бэлэн бүтээгдэхүүний бодит өртөг зардлын бүртгэлээс санхүүгийн бүртгэлд ирдэг. Юникус програм ч мөн дээрх зарчмаар дотроо санхүүгийн бүртгэл, зардлын бүртгэл гэсэн хоорондоо нягт уялдаа холбоо бүхий хоёр хэсгээс бүрддэг.

Үйлчилгээний ПОС систем

Энэхүү систем нь баар, кафе, ресторан, амралтын газар, болон бусад үйлчилгээний байгууллагын борлуулалтын үйл ажиллагааны бүртгэл тооцоог хөтлөн, холбогдох тайлан мэдээг боловсруулж, үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай үйлчлэх систем юм.

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан Touch iPos системийг хэрэглэгч танд санал болгож байна.

Системийн давуу тал

Гар утаснаас болон зөөврийн бүх төрлийн төхөөрөмж дээрээс ажиллах боломжтой.

Удирдлага өөрийн байгууллагын борлуулалттай холбоотой тайлан мэдээг цаг хугацааны аль ч үед онлайнаар хянах

Нэг болон хэд хэдэн салбартай амралтын газар ашиглах

Хэрэглэгчийн ПС дээр програм суулгах шаардлагагүй

Пос Серверээ байгууллага дотроо болон интернэтийн орчинд ашиглах боломжтой